Pair Programming

Хамтран програмчлах

Bilegt
3 min readJun 10, 2022
image from unsplash

Програм хангамж хөгжүүлэлтийн Agile менежментийг хэрэгжүүлэх олон аргачлалууд байдаг. Үүний нэг болох Extreme programing-ийн үеэр маш их хэрэглэгддэг Pair programming-ийг сайн үр дүнтэй гэдгийг Freshpack төсөл дээрээ багаараа мэдэрлээ. Тийм болохоор энэ аргачлалын тухай хуваалцахаар шийдлээ.

Хоёр хөгжүүлэгч нэг програмчлалын даалгавар дээр хамтран ярилцан код бичихийг Pair programming гэнэ. Нэг дэлгэц нэг, нэг гарын ард хоёр хөгжүүлэгч сууж ажиллахаас гадна зайнаас ч дэлгэцээ хуваалцан хамтран ажиллах боломжтой юм.

Pair programming үр дүнтэй байх нь програмчлалын ур чадвараас гадна хөгжүүлэгчид харилцааны хувьд сайн байхаас хамаарна. Pair programming-ийг үр дүнтэй хийхийн тулд хоёр гишүүн бодол санаагаа нээлттэй ярилцаж байх хэрэгтэй.

Нарийн төвөгтэй ажил дээр ажиллахдаа “нэг толгойноос хоёр толгой дээр” гэсэн санаа нь Pair programming-ийн үндсэн зарчим юм.

Яагаад Pair programming хийх хэрэгтэй вэ?

  • Илүү сайн шийдэл гаргах

Pair programming хийх чухал шалтгаан бол хөгжүүлэгчид ганцаараа бодсоноос илүү дээр шийдэл хамтарч олох явдал юм. Код бичих явцдаа харилцан ярилцаж тайлбарлаж байдаг учир болзошгүй эрсдэлийг урьдчилан харж, илүү сайн санаа гаргаж байдаг. Кодын алдаа ч бага гаргах болно.

  • Мэдлэг туршлага болон арга барилаа хуваалцах

Pair programming хийснээр хөгжүүлэгчид туршлагаа хуваалцах болон арга барилаа хуваалцан нэг болгодог. Энэ багийн гишүүд нэг нэгнийхээ кодыг хялбар ойлгох, орлон ажиллах, үргэлжлүүлж хийх зэрэг ажил цаг хугацаа алдахгүй болгох давуу талыг үүсэгдэг.

Pair programming хийгээгүй үед туршлага хуваалцахын тулд сургалт зохион байгуулах, код ревюв хийх зэргээр илүү их цаг зарцуулах болдог.

  • Харилцан суралцаж ур чадвараа хөгжүүлэх

Pair programming хийх давуу тал нь хамтрагчаасаа суралцах юм. Шинэ хөгжүүлэгч ахлах хөгжүүлэгчтэйгээ pair хийх нь суралцах хамгийн дөт хурдан арга болно. Ахлах хөгжүүлэгч ч шинэ хөгжүүлэгчээс шинэ хэрэгслүүд, сүүлийн үеийн чиг хандлага зэргийг суралцах боломжтой. Хүн бүр ямар нэгэн зүйлд мэргэшсэн байдаг ба хүн бүрд бусдад заах зүйл байдаг.

Pair programming — ийг хэрхэн үр дүнтэй хийх вэ?

  • Харилцан ярилцах

Ярилцахгүйгээр Pair programming хийх нь ямар ч үр дүнгүй. Хэрэв pair хийж байхдаа ярилцахгүйгээр зөвхөн бичиж байгаа кодоо хараад ойлголцож байгаа бол төгс ойлголцдог болсон гэсэн үг юм. Энэ нь маш ховор бөгөөд pair хийх шаардлагагүй гэсэн үг. Иймд pair хийж байгаа үед бичиж байгаа функц, үйлдэл болгоныхоо зорилго болон ямар учраас ямар шийдэл гаргаж байгаагаа ярих хэрэгтэй.

  • Ээлжилж бичих

Зөвхөн нэг нь бичиж байгаа ба энэ нь 30 минутаас урт хугацаатай байх нь pair буруу хийгдэж байгаа шинж тэмдэг юм. Үүнээс сэргийлэхийн тулд тохирсон хугацаагаар сэрүүлэг тавиад солигдож бичих нь үр дүнтэй. Ахлах хөгжүүлэгчтэйгээ pair хийж байх үед буруу, эсвэл удаан бичих үед ч бичих үүргээ шилжүүлэлгүй амаараа ойлголцон үргэлжлүүлэн бичих нь уг асуудлыг цаашид давтагдахгүй байхад чухал ач холбогдолтой юм.

  • Харилцан тэнцүү хөгжүүлэлтийн орчин ашиглах

Хэт хувийн онцлогт тохируулан ашигладаг хэрэгслүүдээ тулгахгүйгээр харилцан хэн хэнд нь тухтай байх хөгжүүлэлтийн орчин ашиглах хэрэгтэй. Танил бус орчин нь хамтрагчийн чинь суралцах зүйлсийн ачааллыг нэмэгдүүлнэ. Ингэснээр хамтарч байгаа биш нэг нь хэт давамгайлах байдал үүссэнээр хамтрагч тань оролцох хүсэлгүй болох өөр хэлбэл идэвх нь сулрах болно. Иймд хэн хэнд нь ижил тухтай байх IDE ашиглаж, ганцаараа ажиллах үедээ өөрийн хүссэнээр тохируулсан орчноо ашиглаарай.

--

--

No responses yet